"Орчуулгын Самбар" ХХК нь 2023 онд үүсгэн байгуулагдсан компани бөгөөд орчуулгын олон улсын чанарын стандартад нийцсэн монгол улсын иргэн, гадаадын улсын иргэдээ мэргэжлийн орчуулгын үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж байна. Манай орчуулгын товчооны гол зорилго нь үйлчлүүлэгчийнхээ бичиг баримт, материалын орчуулгыг цаг алдахгүйгээр мэргэшсэн түвшинд хийж өгөх, нууцлалын мэдээллийг хадгалах, хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг компанийн байр суурь эзлэх, байгууллагын хариуцлагын журам баримтлах юм. Бид орчуулгын чанар, дагалдах үйлчилгээнийхээ захиалагч бүрт тохирсон түвшинд үзүүлэх зарчмуудыг баримталдаг. Манай баталгаат орчуулгын хамт олон нь мэргэшсэн орос, англи хэлний орчуулагчид, мөн хятад, япон, солонгос хэлний чөлөөт мэргэжилтнүүдийн гишүүдээс бүрдүүлсэн байдаг. Бидний гол зарчмуудын нэг бол орчуулгын чанарыг алдахгүйгээр давхар хяналт хийж захиалга бүрийн үйлчлүүлэгчид хүргэж өгөхөөсөө өмнө заавал хянах явдал юм. Орчуулгын эцсийн хяналтыг манай ерөнхий орчуулагч хийж эх бичгийн агуулгын нарийвчлал, нэр томьёоны ашиглалт, анх ирсэн хэлний тексттэй боломжийн түвшинд болгож баталгаажуулна. Компанийн захирал, ерөнхий орчуулагч маань ОХУ-ын иргэн, англи, орос хэлний мэргэжлийн хэл шинжлэлийн магистрын зэрэгтэй, Өвөрбайгалийн хязгаарын их сургууль, Монголын улсын их сургуулийг төгссөн мэргэжилтэн юм. Захирлын мэргэжлийн туршлага, мэргэшсэн боловсрол нь манай үйлчилгээний чанарыг өндөр түвшинд үзүүлэх баталгаатай болсон. Бид манай үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг үнэлж, урт хугацааны түншлэлийг эрмэлздэг бөгөөд хувь хүн, байгууллага, олон улсын түншүүдэд найдвартай, өндөр чанартай орчуулгын шийдлийг санал болгодог.
Манай гол зарчим бол мэргэжлийн хариуцлага юм. Орчуулга бэлэн болмогц компанийн ерөнхий орчуулагч маань бүх материалыг нарийвчлан хянаж, захиалагчид хүлээлгэн өгдөг.
Чанарын хоёр шаттай давхар хяналт нь орчуулгыг алдаагүй, үнэн зөвийн баталгаатай болгодог юм.
Онлайн захиалгыг богино хугацаанд хүлээн авч чанартай орчуулга хийж гүйцэтгэнэ.
Хамт олон маань төрсөн хэлээрээ ярьдаг ба гадаад орчуулагчтай хамтран ажилладаг.
Элчин сайдын яамны стандартын дагуу орчуулга хийж материалыг бэлтгэх төдийгүй визний материал бүрдүүлэх явцад асуудлыг шийдвэрлэнэ. Австрали, Америк, Европын Холбооны улсын визний материал чанартай орчуулна.
Манай орчуулгын товчоо нь орчуулга онлайнаар хийдэг ч үйлчлүүлэгч бүр манай оффис дээр биеэр ирж үйлчлүүлэх боломжтой.
Жишээлбэл: Үйлчлүүлэгчид олон улсын Аяллын eSIM, биет сим картын санал болгож аяллын турш хамгийн сайхан дурсамж үлдээх гэж үүрэн холбооны үйлчилгээг үзүүлнэ.








* Орчуулгын үнэ нь хэл, бичиг баримтын төрөл зэрэг зүйлээс хамаарч өөр болно.
📝 Захиалга хэрхэн өгөх вэ?
1. Та материалаа и-мэйлээр илгээнэ үү.
2. Бид хугацаа, захиалгын үнийн санал бэлдээд и-мэйл илгээнэ.
3. Та захиалгаа баталгаажуулаад бидэнд мэдэгдэнэ үү.
4. Таны орчуулга бэлэн болмогц таньд тамга тэдгэгээр баталгаажуулсан PDF-ээр илгээнэ.